Sunday, June 28, 2009

Үйл ажиллагааны чиглэл

Газрын алба нь газрын харилцаа улсын бүртгэлийн талаар дараах үйл явцыг хэрэгжүүлнэ

* Газрын харилцаа газар өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн талаарх бодлого төлөвлөгөө хууль тогтоомжийг аймгийн нийт нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах , хэрэгжилтийг хангах

* Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө орон нутгийг хөгжүүлэхтэй холбогдсон чиглэл төсөлд сумдаас санал авч боловсруулах

* Иргэн аж ахуйн нэгж байгуулагын газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж улсын бүртгэл хийх ажлыг эрхлэх

* Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сонгох

* Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу судлан боловсруулах

* Кадастрын зураглал ба газрын бүргэлийг зохих журмын дагуу эрхлэн зохион байгуулах аймгийн газрын мэдээлэлийн сан байгуулах

* Аймгийн газрын нэгдмэл сангийн тайланд зохих журмын дагуу гаргаж, засаг даргад тайлагнаж, агентлагт хүргүүлэх

* Тухайн шатны засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамалыг томилж чөлөөлөх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах мэргэжлийн боловсон хүчнийг дадлагажуулах давтан сургах үйл ажиллагаа явуулах

* Газарт учруулсан хохирлийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх түүнтэй холбоотой гарсан зардлыг гаргуулах

* Газар эзэмшигч , ашиглагчдад газар зохион байгуулалт газрын төлөв байдал чанрын хянан баталгаа хийлгэх талаар шаарлага тавин хэрэгжилтэнд хяналт тавих

* Газрын тухай хууль тогтоомж хот болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар олголт ашиглалтын журам зөрчиж гаргасан албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох талаар эрх бүхий байгуулга албан тушаалтанд санал хүсэлт тавих

* Аймгийн нутаг дэвсгэрийг зурагжуулах, баяжилтыг тухай бүр хийх

* Геодезийн цэг тэмдэгтийн хэвийн байдалд байнгын хяналт тавих хамгаалах талаарх саналыг засаг даргад тавьж шийдвэрлүүлэх

* Аймгийн болон бүс нутгийн хүрээнд хэрэгжих бүх төрлийн хөтөлбөр төсөлд газар ашиглалтын талаар санал өгч иргэн аж ахуйн нэгж байгууллагын төсөл хөтөлбөрийг хүлээн авч газар ашиглалтын хэсгийг боловсруулан холбогдох шийдвэрийг гаргах, хэрэгжилтэнд хяналт тавих

* Газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ноогдуулах, хураах газрын татвар ноогдуулалтын мэдээг татварын хэлтэст гаргаж хүргүүлэх

* Тухайн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа газрын төлөв байдал чанрын улсын хянан баталгааны ажилд дүгнэлт гаргах

* Газрыг улсын болон аймгийн тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг боловсруулж аймгийн Засаг дарга, ИТХ-д танилцуулах хэрэгжилтийг хангах

* Газрыг нөхөн сэргээх хамгаалах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

* Зохих зөвшөөрөлгүй газар эзэмшсэн, ашигласан газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан этгээдийн газрыг албадан чөлөөлүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

No comments: